М.Энхсайханд холбогдох шүүх хурал түр завсарлалаа

М.Энхсайханд холбогдох шүүх хурал түр завсарлалаа

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаан түр завсарлаад байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны талаар мэдээлэл өгөхдөө "Нэг үйлдэлд нь хоёр хэрэг үүсгэж яллах гээд байна. Үүнд бид эсрэг байр, суурьтай байна. Хуулийг буруу хэрэглэсэн учраас цагаатгах ёстой гэж үзэж байгаа юм. Гэрчүүдийн дийлэнх нь шүүх хуралд ирсэн. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Гансүх гуай ирж чадахгүй гэдгээ бичгээр хоёр дахь удаагаа явууллаа. Энэ хүн нэгэнт ирэхгүй учраас хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоогийн зүгээс Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гэрчээр ирүүлэх ёстой гэдэг хүсэлт гаргаад байгаа. Заавал хуралд оролцох ёстой" гэж үзэж байна гэсэн юм.

Нийслэлийн прокуророос М.Энхсайханыг Тавантолгойн гэрээг хийхдээ Монгол улсад илт хохиролтой боловсруулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэдэгт буруутгаад байгаа билээ.  




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө