БИЧЛЭГ: Баянзүрх товчооны замд таван автомашин осолдож, хоёр хүн гэмтжээ

БИЧЛЭГ: Баянзүрх товчооны замд таван автомашин осолдож, хоёр хүн гэмтжээ

Өнөөдөр өглөө /2020.05.05/ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчооны замд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, нийт таван автомашин мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Ослын шалтгаан нөхцлийн тодруулахаар ТЦА-ны мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. 

Налайхын замд хурд хэтрүүлж явах, том машины жолооч нар суурин газарт 60 км цаг хурдтай явах дүрмийг зөрчих зөрчил ихээр гарч байгаа аж. Тиймээс хурд хэтрүүлэхгүй байх, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оруулахыг ТЦА-аас анхааруулж байна. Том машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх магадлалтай байгаа аж. 




Өнөөдөр бар өдөр

12 минутын өмнө