Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг өчигдөр /2020.05.03/-ны өдөр гэр бүлээрээ 22-ын товчооны орчимд салхинд гарч явахад нь нүүрэндээ баг өмссөн ТЕГ-ын албан хаагчид байж болзошгүй 10 гаруй залуус хүч хэрэглэн авч яваад, гэрт нь нэгжлэг хийж, түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Иймд түүний гэр бүлийн хүн хэвлэлд энэ талаар ярилцлага өгсөн байна. Тэрээр “ТЕГ-ын одоогийн дарга үүрэгт ажлаа 2016 онд хүлээж аваад миний нөхөр Ш.Амгаланг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг удаа дараа шүүхийн байгууллагад өгч байсан. Харин өчигдөр түүнийг барьчихлаа. Учир нь манай нөхөр твиттерт жиргэдэг. Ийм учраас түүнийг цагдан хорьсон гэж” мэдэгдлээ.
ТЕГ-ын Гадаад тагнуулын дарга асан хурандаа Ш.Амгаланг өчигдөр ТЕГ-аас баривчилжээ. Генерал Д.Гэрэл 2017 онд ТЕГ-ын даргаар ирсэн өдрөө Ш.Амгалан хурандааг ажлаас нь халж байжээ.
— Ankhzul (@Ankhzul_) May 4, 2020
Өчигдөр баривчилсан шалтгаан нь “жиргэдэг”-тэй нь холбоотой гэж эхнэр нь хэлж байна. pic.twitter.com/fa4uKNv8Be