Хуульч Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж сайд Ерөнхий сайдынхаа гэрийн даалгаварт туслахгүй байна

Хуульч Ч.Өнөрбаяр: Ц.Нямдорж сайд Ерөнхий сайдынхаа гэрийн даалгаварт туслахгүй байна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрөгч оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга батламжилж тус хууль батлагдсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сарын 25 ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тус хуулийн дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд нэлээдгүй өөрчлөлт орох юм. 

Тухайлбал, Засгийн газрын гишүүдийн зөвхөн дөрөв буюу түүнээс доошгүй гишүүн нь УИХ-ын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж болно гэж заасан. Ингэснээр Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлна гэсэн үг юм. 

Харин өнөөг хүртэл У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Үндсэн хуулийн өөрчлөлтөд тохируулж өөрчлөгдөх үү гэдэг нь тодорхойгүй, зохих зарим хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй байна. 

Энэ талаар хуульч, доктор Ч.Өнөрбаяраас хэвлэлүүд тодруулга авлаа. Тэрээр өнөөдрийг хүртэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдүүлэх хүрээнд хуулиа санаачилж ажиллах ёстой ч тэрээр ажлаа хийхгүй байна гэсэн байр суурийг илэрхийллээ.