ТЦА: Замын цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

ТЦА: Замын цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улмаар цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүлээж авалгүй биед нь халдсан /алгадсан/ жолооч /эмэгтэй/-ийн бичлэг олон нийтийн цахим сүлжээнд түгээд байна. Уг үйл явдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэтбатаас тодрууллаа.

Тэрбээр “Тухайн иргэний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт торгууль ногдуулсан. Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргийг тусад нь нээж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэлээ.