О.Содбилэг, Ц.Цэрэнпунцаг нар ирэх сарын 6-ны өдөр тусгаарлалтаас бүрэн гарна

О.Содбилэг, Ц.Цэрэнпунцаг нар ирэх сарын 6-ны өдөр тусгаарлалтаас бүрэн гарна

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн нислэг үйлдэж авч ирж байгаа юм. Тэгвэл өчигдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани тусгай үүргийн нислэг үйлдэж 278 иргэнийг авч ирсэн гэж албанаас мэдээлж байгаа юм.

Харин зарим иргэдийн зүгээс зорилтод иргэд тус нислэгт хамрагдаж чадахгүй, дарга болоод хөрөнгө мөнгөтэй хүмүүс тусгай нислэгүүдэд хамрагдаж байгаа гэж шүүмжлэх болсон. 

Тэгвэл зарим эх сурвалжууд “өчигдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр анх 273 хүн ирнэ гэж байсан ч энэ тоо өсөж 278 болсон тухай мэдээлж байгаа юм. Мөн эдгээр 278 иргэд дотор УИХ-ын гишүүн О.Содбилэг, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн асан, Ажнай группийн эзэн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарт багтаж ирсэн талаар иргэд нэлээдгүй шүүмжилж байна. 

-ИРЭХ САРЫН 6-НД ТУСГААРЛАЛТААС ГАРАХ ТЭД СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨЖ ЧАДАХ УУ-

Өчигдөр  /2020.04.30/ манай сайт “гадаадад гацсан О.Содбилэг, Ц.Цэрэнпцунцаг нар сонгуульд нэр дэвших боломжоо алдах уу” гэсэн мэдээллийг хүргэсэн. Учир нь УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ жилийн УИХ-ын сонгуулиар Орхон аймагт нэр дэвших бол, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт нэр дэвшин өрсөлдөнө гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Хэрэв тэд өчигдрийн нислэгээр ирсэн нь үнэн бол 21 хоногт эмнэлэг бусад газарт тусгаарлагдаж, 14 хоног гэрээр тусгаарлагдах журамтай. Энэ журмаар тэд ирэх зургадугаар сарын 6-ын өдөр тусгаарлалтаас бүрэн гарна гэсэн үг юм. 

Харин улс төрийн намуудын энэ сарын 15 /2020.05.15/-ны өдөр нэр дэвшигчдээ тодруулах бол, ирэх зургадугаар сарын 24 ны өдөр УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр юм. Сонирхуулахад, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үйл явц хэвлэл мэдээллийн байгууллагуудад хаалттай, энэхүү үйл явдлыг зөвхөн ЦЕГ, МХЕГ-ын албан хаагчид иргэдэд шууд дамжуулан хүргэж байв.