Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагааны цагийг сунгалаа

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагааны цагийг сунгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгахаар боллоо.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргасны дагуу  ресторан пабын ажиллах цагийг 22:00 цаг болгосон төдийгүй архи худалдах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ч мөн энэ цагаар хязгаарласан.

Тэгвэл уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргажээ.

Захирамжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 цаг хүртэл сунгах бөгөөд уг шийдвэр тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэжээ.

Тэгвэл уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон