ВИДЕО: БНХАУ-ын сурагчид зай барих зорилгоор цаасан малгай өмсөж эхэллээ

ВИДЕО: БНХАУ-ын сурагчид зай барих зорилгоор цаасан малгай өмсөж эхэллээ

БНХАУ-ын Ханжоу хотын бага сургууль хичээллэж эхэлжээ. Ингэхдээ сурагчдын дүрэмт хувцсанд хоорондоо зай барих ёстойг сануулах зорилготой кардонон цаасаар хийсэн, урт далавчтай малгай аж. Ханжоу хотын бага сургуулиудын хамгийн урт өвлийн амралт энэ долоо хоногт дуусч, нэгээс гуравдугаар ангийнхан эргэн хичээлдээ сууж эхэлсэн байна.

Янжэн гэх бага сургууль харин сурагчдадаа өөрсдийн гараар нэг метр далавчтай малгай хийж ирэх даалгавар өгчээ.

Нутгийн нэгэн хэвлэлд мэдээлснээр, сурагчид хоолны цагаар малгайгаа тайлж болох ба малгайныхаа далавчийг цохихгүйн тулд хажуу талаараа харан явж байгаа аж. Түүнээс гадна сурагчдад өдөр бүр маск тарааж, халууныг нь тогтмол шалгаж буй юм байна. Сонирхуулахад Сүн гүрний үед буюу X зуунд Ханжоу хотын албан тушаалтнуудыг бие биенийхээ чихэнд нууц үг шивнэхийг болиулахын тулд бүгдэд нь далавчтай малгай өмсүүлэх тушаал гарч байжээ.