“Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор улс төрийн намууд дотоод бүтэц, удирдлагын тогтолцоогоо шинэчлэх үйл явц өрнөж байна. Энэ хүрээнд Ардчилсан нам анхан, дунд, дээд шатны бүтцээ шинэчилж, энэ сарын 8-нд болсон Их хурлаараа Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 384 гишүүнийг батламжилсан.
Улмаар шинээр бүрэлдсэн ҮБХ-ны анхны хурлаа энэ сарын 9-10-нд Төрийн ордонд хаалттай хэлбэрээр явуулж Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилсон байдаг. Тэгвэл тус намын дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог шийдвэрлэх ҮБХ-ны хорооны хурал ирэх тавдугаар сарын 6-нд Төрийн ордонд болох тушаал гарч, ҮБХ-ны гишүүдэд хүргүүлжээ.
