"Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

"Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай болон нэр бүхий 21 гишүүн 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангах үүднээс Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.