“Худалдаа, аж үйлдвэрийн танхим”-ын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй

“Худалдаа, аж үйлдвэрийн танхим”-ын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй

Улсын Их Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Чуулганы хуралдааны эхэнд уг төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 90 гишүүний 43 нь дэмжиж, 47 нь эсэргүүцэв. Ингэснээр оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул уг хуулийн төслийг хууль санаачлагч нарт буцаах шийдвэр гаргалаа. Монгол Улсын Дэгийн тухай хуулийн дагуу ижил агуулга бүхий хуулийн төслийг нэг жилийн хугацаанд дахин өргөн барих боломжгүй байдаг.