УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг Хүний эрхийн дэд хорооны даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг Хүний эрхийн дэд хорооны даргаар томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.29/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 60.5 хувийн ирцтэй хуралдаж, 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргалав. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайланХүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Хүний эрхийн дэд хорооны тайланг хэлэлцсэний дараа Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалыг нэр дэвшүүлж, танилцуулгыг хуралдаан даргалагч уншиж танилцууллаа.  Улмаар тогтоолын төслөөр санал хураалт явуулахад, Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжлээ.