Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Энэхүү тогтоолоор Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааг өвлүүлэх, шилжүүлэх харилцааг хууль тогтоожийн хүрээнд нээхийг холбогдох байгууллагуудад даалгалаа. Ингэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй нас барсан 130 гаруй мянган иргэдийн хувьцаа, түүнд ногдох буцаан олголт өв хүлээн авагч нарт шилжинэ. Иргэдэд мэдээлэл өгөх, зохион байгуулах аж ахуйн нэгжүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор тогтоолын хэрэгжилтийг 2026 оны зургаадугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө" гэв.