НИТХ энэ сарын 27-нд буюу даваа гарагт хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг чөлөөлсөн.
Улмаар түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг НИТХ-ын даргад сонгохоор дэмжсэн юм. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Сандагсүрэн сонгосон юм. Тэгвэл өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа аж. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдөр өглөө 10:00 цагаас эхэлсэн тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Сануулахад, НИТХ-ын дарга А.Баяр өчигдөр /2026.04.29/ хэвлэлийн хурал хийж, уг шийдвэрийг хууль бус хэмээн мэдэгдээд байгаа билээ.