НИТХ ээлжит бусаар энэ сарын 27-нд хуралдаж, түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг НИТХ-ын даргад сонгохоор дэмжсэн юм. Уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болж, завсарласан байдаг.
Тэгвэл уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн талаар Хотын даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ. Тэрбээр "Удирдах зөвлөл хуралдаад батлах ёстой. Тэгвэл УЗ-өөр танилцуулагдаад, дэмжигдсэн гээд НИТХ-д танилцуулна" гэсэн юм.