Э.Бат-Амгалан: Х.Нямбаатар, Ж.Батбаясгалан нар хуульгүй мэт авирлаж Улаанбаатар хотыг удирдах нь зохисгүй үйлдэл

Э.Бат-Амгалан: Х.Нямбаатар, Ж.Батбаясгалан нар хуульгүй мэт авирлаж Улаанбаатар хотыг удирдах нь зохисгүй үйлдэл

НИТХ-ыг ээлжит бусаар хуралдуулж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан. Харин А.Баяр үүнийг эс зөвшөөрч, өчигдөр /2026.04.29/ мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл БЗД-ийн МАН-ын хорооны дарга, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас энэ талаар байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Нийслэлийн ИТХ бол нийслэлийн парламент. “Туулын хурдны зам”-ыг дэмжүүлэх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аар гаргуулах шаардлагатай байдаг юм. Тэгэхээр энэ асуудлыг эсэргүүцсэн иргэдийн хүсэлтүүдийг хүлээж авч, судалгаатай оролцоно гэсэн. Үүнийх нь дагуу шахаж байгаа хэлбэр юм байна гэж харж байгаа. Энэ бол хууль дүрэмтэй, нэгжийн тухай хуультай, ИТХ-ын дарга нь байсаар байтал олонхоор гэсэн шалтгаанаар алтгаанаар Нэгжийн хуулийн 43.9-д заасны дагуу зөвлөлөө хуралдуулдаг, эсвэл хурлын дарга нь өөрөө захирамжаа гаргаж хурлаа хуралдуулдаг ийм процесс. Олонхоороо түрий барьж, ширэнгэн ойд байгаа юм шигээр л асуудалд хандаж байна шүү дээ. Хотын дарга Х.Нямбаатар өөрөө бол хууль дүрэм журмыг сайхан ярьдаг. Эсэргээрээ хулгайч хулгайчийг бариарай гэдэг шиг хандлагыг нийслэл дээр гаргаж байгаа нь шууд харагдаж байгаа. Хуульгүй мэт авирлаж Улаанбаатар хотыг удирдах нь маш зохисгүй үйлдэл" хэмээн ярьсан юм. 

ВИДЕО: