Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар, объектуудын эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх хэлэлцээрийг байнгын хороогоор хаалттай хэлэлцэж байна

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар, объектуудын эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх хэлэлцээрийг байнгын хороогоор хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.04.29) 11:00 цагт Төрийн ордны Их засаг танхимд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл,
  • Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут дээрх хэлэлцээрийн төслийг танилцуулсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Ч.Анар хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан хаалттай горимд шилжлээ. Ингэснээр уг асуудлыг цаашид олон нийтэд нээлттэй бус хэлбэрээр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.