МАН-ын зарим гишүүд: “Харбины гэрээ”-г хаацайлж иргэдээ “Иргэний дайн”-д уриалсан Л.Оюун-Эрдэнийг ТЕГ шалгах ёстой

МАН-ын зарим гишүүд: “Харбины гэрээ”-г хаацайлж иргэдээ “Иргэний дайн”-д уриалсан Л.Оюун-Эрдэнийг ТЕГ шалгах ёстой

МАН-ын зарим гишүүд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг /2026.03.11/-нд “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан зарим зүйл дээр үндэслэн иргэдээ “Иргэний дайн”-д уриалсан гэж үзэж Тагнуулын ерөнхий газар шалгуулахаар хандаж байна.

Ц.Оюунбаатар “Та бүхэн санаж байгаа бол бид АТГ-ын дэргэдэх ОНЗ-тэй хамтран /2026.04.03/-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлуудыг хөндсөн ч одоог хүртэл арга хэмжээ аваагүй байна. Л.Оюун-Эрдэнэ нь /2026.03.11/-нд “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо “Миний ялалтаар баталгаажсан мөрийн хөтөлбөрийг хамаагүй заавал эсрэг тал руу нь явуулах гэж галаар битгий наадаарай, би 21 аймгийг тойроод үндэсний хэмжээний тэмцэлд уриалж чадна шүү” гэсэн. Энэ бол Монгол Улсын эрүүгийн хуулийн 19.8, 19,9-д зааснаар үндэсний аюулгүй байдал, үндэстэн хоорондыг хагаралдуулахтай холбоотой эрүүгийн гэмт хэрэг юм. Манай Монголчууд өмнө нь ямар нэгэн хувьсгал хийхдээ зөвхөн гадаадын түрэмгийлэгчидтэй тэмцэх уриан дор тэмцэж байсан” гэлээ.