Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар боллоо

Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар боллоо

НИТХ өнөөдөр /2026.04.27/ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан. Ингэхдээ түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй Д.Ихбаярыг нэр дэвшүүлж буйгаа бүлгээс танилцуулсан юм. 

Дээрх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурал хуралджээ. Тус хуралдаанаар намын үндсэн дүрмийн дагуу Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын УЗ-д танилцуулахаар болсон байна. Түүнчлэн Д.Ихбаярын оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлж, холбогдох дүрмийн дагуу тус саналыг нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Улмаар Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад дэмжжээ.