48 цаг саатуулагдаад өнөөдөр өглөө суллагдсан Б.Сэргэлэнбаатар НИТХ-ын хуралдаанд оролцож байна

48 цаг саатуулагдаад өнөөдөр өглөө суллагдсан Б.Сэргэлэнбаатар НИТХ-ын хуралдаанд оролцож байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит бус хуралдаан өнөөдөр 16:00 цагийн орчимд эхэллээ. Тус хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар оролцож байгаа бөгөөд тэрбээр 48 цагийн хугацаатай цагдан хоригдоод өнөөдөр өглөө суллагдсан юм.

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Авлигатай тэмцэх газрын (АТГ) мөрдөгчид түүнийг саатуулан баривчилсан байна. Цагдан хорих хугацаа дууссаны дараа тэрбээр ийнхүү НИТХ-ын ээлжит бус хуралдаандаа оролцохоор хүрэлцэн иржээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.