Хөвсгөлд гарсан ойн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Хөвсгөлд гарсан ойн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн нутагт ойн түймэр гарсан тухай дуудлага 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 17:03 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-ийн зайд оршдог байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид болон сумын мэргэжлийн ангийнхан шуурхай ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 53 хүн, 5 автомашин, найман мотоциклтойгоор ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн тархалт, нөхцөл байдлыг хяналтад авах, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох албаныхан тасралтгүй ажиллагаа явуулж байгаа аж.