Монголын ногоон намын ээлжит бус их хурал өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд /2026.03.31/ болж, намын дүрмийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хэлэлцэж, баталсан байдаг.
Мөн тус их хурлаар УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонгосон юм. Улмаар Монголын ногоон намын ээлжит бус XX Их хурлаар намын даргаар А.Ундраа сонгогдсоныг болон намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын дээд шүүхэд хүргүүлээд байсан.
Тэгвэл Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Монголын ногоон намын ээлжит бус XX Их хурлаар намын даргаар А.Ундраа сонгогдсоныг болон намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.