Ж.Батжаргал: МАН-ын бүлэг “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

Ж.Батжаргал: МАН-ын бүлэг “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэхдээ, уг хуулийн төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Сэлбэ дэд төв гэсэн гурван томоохон төслийг санхүүжүүлэх зорилготойг онцоллоо.

Тэрбээр “Эхний хоёр том төсөл нь Энэтхэг, Хятадын Засгийн газартай хэлэлцэж, үйл ажиллагаа нь эхэлсэн. Гэвч одоо мөрдөгдөж буй төсөв, санхүүгийн зарим хязгаарлалтаас шалтгаалан зээлийг богино хугацаанд бүрэн ашиглах боломж хязгаарлагдаж байна. Үүнээс болж зээл ашиглах хугацаа уртсах тусам хүү, хураамжийн зардал нэмэгдэж байгаа” гэж тайлбарлав. Улмаар уг хуулийн төслийг МАН-ын бүлэг нэгдсэн байр суурьтайгаар дэмжиж байна гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: