АН бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслийн танилцуулга мэдээлэл сонсож байна

АН бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслийн танилцуулга мэдээлэл сонсож байна

Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэж байна.

Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан байна. Гишүүдийн зүгээс гадаад хөрөнгө оруулагчдад нэгдсэн мэдээлэл хэрхэн хүргэж байгаа, мөн нийт тусгай хамгаалалттай газар нутгийн хэдэн хувьд нь ашиглалтын зөвшөөрөл олгосон талаар тодруулж асуусан байна. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн голлох салбарын нэг болох уул уурхайн салбарт хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатайг онцолж, нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулгаар өргөн хүрээтэй өөрчлөлт хийх шаардлагатайг ч гишүүд сануулжээ.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын санаачилсан Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсож байна. Танилцуулгыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав хийж танилцуулжээ. Ардчилсан Намын бүлэг өмнө нь уг хуулийн төсөлтэй холбоотой тодорхой мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны нэгдсэн чуулганаас тав хоногийн завсарлага авсан юм.