Өнөөдөр буюу даваа гарагийн 10:00 цагаас Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын бүлэг, зөвлөлүүд ээлжит хуралдаанаа хийхээр товлогджээ. Тодруулбал, Монгол Ардын Нам-ын бүлэг, Ардчилсан Нам-ын бүлэг болон ХҮН нам-ын зөвлөл тус тус хуралдана.
Одоогоор эдгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлууд албан ёсоор зарлагдаагүй байгаа ч өнгөрсөн пүрэв гарагт болсон чуулганы нэгдсэн хуралдаантай холбоотой асуудал анхаарлын төвд байна. Тухайлбал, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Ардын Намын бүлэг завсарлага авч, уг завсарлага энэ пүрэв гарагийн 10:00 цаг хүртэл үргэлжлэхээр болсон юм. Иймд тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх, байр сууриа нэгтгэх төлөвтэй байна. Харин бусад намын бүлэг, зөвлөлүүдийн хувьд цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх магадлалтай байна.