ИЗНН ээлжит бус Их хурлаа хийж, намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

ИЗНН ээлжит бус Их хурлаа хийж, намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Иргэний зориг ногоон нам (ИЗНН) өнөөдөр /2026.04.26/ Төрийн ордонд ээлжит бус Их хурлаа хийж байна. 

Намын дотоод зөрчлөөс үүдэн хоёр талд хуваагдаад буй ИЗНН тус их хурлаар намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх аж. ИЗНН-ын дотоод маргаан өнгөрсөн хугацаанд хурцадмал байдалд хүрсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй хэсэг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд Онц Их хурлыг зохион байгуулж, түүнийг намын даргаар сонгосон. Харин намын дарга Б.Батбаатар уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн, Р.Батболдыг намаас хасах шийдвэр гаргасан юм. Мөн жагсаалтын дараагийн гишүүнийг УИХ-д оруулж ирнэ гэдгээ илэрхийлээд байна.

Үүний зэрэгцээ, ИЗНН-д шинээр элссэн гишүүд олны анхаарлыг татаад буй. Тухайлбал, энэ сарын 20-ны өдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр ИЗНН-д элссэн  АН-ын гишүүн асан Л.Одхүү, Я.Санжмятав нар энэ хуралд оролцож байна.