Ховд аймгийн Зэрэг суманд дараалсан гурван удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ

Ховд аймгийн Зэрэг суманд дараалсан гурван удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт өнөөдөр /2026.04.26/ богино хугацаанд дараалсан гурван удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Эхний газар хөдлөлт 12:23:22 цагт болж, 5.5 магнитудын хүчтэй байжээ. Газар хөдлөлтийн голомт 46.90 өргөрөг, 93.01 уртрагийн солбицолд буюу Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 26 км, Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км, Цэцэг сумын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд болсон байна.

Үүний дараа 12:27:34 цагт 4.2 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт бүртгэгджээ. Голомт нь 46.93 өргөрөг, 93.05 уртрагийн солбицолд буюу Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 25 км, Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км, Цэцэг сумын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд болсон байна.

Мөн 12:30:16 цагт гурав дахь удаагийн газар хөдлөлт болж, 3.9 магнитудын хүчтэйгээр 46.95 өргөрөг, 93.11 уртрагийн солбицолд бүртгэгджээ. Энэ нь Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 27 км, Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км, Дарви сумын төвөөс баруун зүгт 38 км зайд болсон байна. Ховд аймгийн Зэрэг сумын нутагт гурав хоногийн өмнө /2026.04.22/ Улаанбаатарын цагаар 19:11:47 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн билээ.