Өнөөдөр /2026.04.26/ Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий аймгийн нутаг, Булганы зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.