Улсын хэмжээнд мал төллөлт 50 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 50 хувьтай байна

Улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая хээлтэгч малаас 11.2 сая эх мал буюу 50.4 хувь нь төллөж, 11.1 сая төл хүлээн авч бойжуулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгой байгаа бол төл бойжилт 98.9 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Бүс нутгаар авч үзвэл мал төллөлт баруун бүсэд 50.4 хувь, зүүн бүсэд 53.7 хувь, төвийн бүсэд 48.1 хувь, хангайн бүсэд 50.2 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд оны эхнээс хойш 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Үүнээс тэмээ 182, адуу 17.7 мянга, үхэр 23.8 мянга, хонь 80.4 мянга, ямаа 89.8 мянган толгой байгаа юм.




Өнөөдөр могой өдөр

6 цагийн өмнө