Өнөөдөр /2026.04.24/ Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо.
Уг хуралдааны үеэр ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдад олддоггүй байсан зургаан хувийн зээл жирийн малчинд хүрэлцдэг болсон. Уг хөтөлбөрийг чиг үүрэг нь Шадар сайдын албанд бодлого нь гараад явдаг байсан бол ХХААХҮЯ хамтарч ажиллах төлөвлөгөө гаргаад ажлаа эхлүүлээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд олгосон зээлүүд дээр ямар нэгэн асуудал гарч, зээлийн батлан даалтын сан дээр санхүүгийн сахилга бат алдагдаагүй” гэв.