ИЗНН Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ

ИЗНН Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ

ИЗНН-ын Дүрмийн хороо 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, намын гишүүн Р.Батболдод холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тус хуралдаанаар Р.Батболдыг намын дүрмийг ноцтой зөрчсөн, намын Их хурлын бүрэн эрхэд халдсан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн хууль бус болон эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн байна.  Иймд ИЗНН-ын Дүрмийн хорооноос түүнд сахилгын шийтгэл оногдуулж, намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан байна.