УИХ-ын чуулганы хуралдаанаар гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Энхтүвшин, Б.Жаргалан нар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас гэр бүлийн хүн нь 20 тэрбум төгрөгийн тендер авсан эсэх талаар тодруулга авлаа. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийн төлөөлөл уг асуудлыг баримттайгаар олон нийтэд мэдээлсэн юм.
Үүнд НЗД-ын орлогч Т.Даваадалай, “Манай гэр бүлийн хүн нийслэлээс хэрэгжиж буй ямар нэг төсөлд оролцож, тендер авсан зүйл байхгүй. Ийм асуудал огт байхгүй гэдгийг чуулганы индэр дээрээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан. Мөн өөрөө манлайлан шалгуулахад бэлэн байна” гэж хариуллаа.