Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” асуудлыг хэлэлцэж, холбогдох томилгоонуудыг баталлаа.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Б.Жавхланг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжлээ. Тус байнгын хороо өчигдөр /2026.04.22/ хуралдаж, түүнийг уг албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 

Мөн УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад П.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 64.9 хувь нь дэмжсэн юм.