Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ:

  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр авч үзнэ. Уг төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025 оны 3 дугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн бөгөөд гишүүд 90 минутын хугацаанд асуулт асууж, санал хэлэлцэнэ.
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025 оны 12 дугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн бөгөөд 120 минутын хугацаанд асуулт, хариулт үргэлжилнэ.
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын хоёр төсөл:
    • УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний өргөн мэдүүлсэн (2025.11.07)
    • УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 37 гишүүний өргөн мэдүүлсэн (2025.11.24)
  • Мөн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр багтаасан байна.

Хуралдаанаар эдгээр асуудлуудыг дарааллын дагуу хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.

Шууд үзэх: