Н.Учрал: Ирэх сараас нэг литр дизель түлш 6400 төгрөг болох нөхцөл үүссэн

Н.Учрал: Ирэх сараас нэг литр дизель түлш 6400 төгрөг болох нөхцөл үүссэн

Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн зах зээлийг савлуулж, дизель түлшний үнэ огцом өсөж байгаа тухай  Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийв.

Тэрбээр “Шатахуунтай холбоотой олон асуулт ирж байгаа. Манай улс Сингапурын  биржийн үнэд суурилсан тогтолцоогоор шатахуун худалдан авч ирсэн. Гэвч өнөөдөр дэлхийд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан урьд өмнө нь байгаагүй хүнд сорилттой тулгарлаа. Ормузын хоолойн тогтворгүй байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй цохилт өгч, түүхий тос, бэлэн бүтээгдэхүүний үнийг огцом хөөргөж байна. Нөхцөл яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гуравдугаар сараас хоёр дахин өндөр үнээр буюу дизель түлшийг тонн тутамд 1400 ам.доллароор худалдан авч байсан бол ирэх тавдугаар сард 1700 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, нэг литр дизель түлш нэг сарын өмнө 3200 төгрөг байсан бол өнөөдөр 4400 болж өслөө. Тавдугаар сард нэг литр дизель түлш бараг 6400 төгрөг болж өсөх нөхцөл үүслээ. Тиймээс Засгийн газраас Гаалийн албан татварын 5 хувийг тэглэх зэргээр арга хэмжээ авсан. Мөн ОХУ-тай нэн яаралтай хэлэлцээр хийлгэхээр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг явуулсан. Өнөөдөр мөн Казахстанд уулзалт хийж яваа, үр ашигтай хэлэлцээр хийгээд ирнэ гэж итгэж байна” гэв.

ВИДЕО: