Э.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

Э.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.22/ болж, хууль зүй, дотоод хэргийн салбарт гарсан шийдвэрийг Хууль зүйн сайд Э.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр “Улсын бүртгэлийн газраас есөн төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Эдгээр үйлчилгээг иргэд авахын тулд хамгийн багадаа гурван удаа биеэр очих шаардлага үүсдэг. Тиймээс энэхүү үйлчилгээг төр дамжуулдаг биш өгөгдөлд суурилсан, цахимжсан, мэдээллийн боловсруулалтыг хийж цахимаар шийдвэр гаргадаг тогтолцоог бий болгоно. Өөрөөр хэлбэл уг төрлийн үйлчилгээг авахын тулд иргэн зургаан шат дамжлагыг дамждаг байсныг нэг болгоно гэсэн үг. Үүний үр дүнд авлига, хүнд суртал, төрийн үүрэг чиглэлийн давхардаж байгаа асуудлыг хамтаар нь шийдвэрлэх боломжтой” гэлээ.