Боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаас авахаар болж, гурван сар үргэлжилсэн асуудалд цэг тавилаа

Боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаас авахаар болж, гурван сар үргэлжилсэн асуудалд цэг тавилаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.22/ болж, боловсролын салбарт гарсан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Боловсролын салбар хуучин цалин, шинэ цалин гэсэн хоёр цалинтай болсон нь олон жил ажилласан сайн багш нарын урмыг хугалсан үйл явдал болсон. Шинэ Засгийн газрын хамгийн эхний үүрэг бол үүнийг цэгцлэх байсан. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдтай хамт ЕБС, цэцэрлэгүүдэд ажиллаж, уулзаж ярилцсан. Түүнчлэн улсын 1000 орчим сургууль цэцэрлэг НДШ-ийн өрөнд орсон байна. НДШ-ийн өрөнд орсон байгууллагуудын багш нар жирэмсний амралт, цалингийн зээл авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байсан.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр тавдугаар сарын 1-ээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлүүдээ нэмэгдсэн цалингаасаа авах шийдвэрийг гаргалаа. Ингээд гурван сар үргэлжилсэн цалингийн асуудалд цэг тавилаа.

Дараагийн асуудал бол хувьсах зардлын тогтолцоо 2021 оноос хойш боловсролын салбар хувьсах зардлын тогтолцоонд шилжсэн. Хувьсах зардал өмнө нь байгууллагыг санхүүжүүлдэг тогтолцоо байсан бол одоо хүүхдээ дагадаг болсон. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд сурж байгаа хүүхэд Улаанбаатар хотын нэгдүгээр сургуульд сурж байгаа хүүхэд хоёр өөр орчинд, өөр ур чадвартай багшаар заалгадаг. Хөдөөгийн сургууль, хотын сургууль, улсын сургууль, хувийн сургуулийн ялгааг арилгах, “Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль” бол хувьсах зардлын тогтолцоо байсан.

Өнөөдөр Засгийн газраар хувьсах зардлын шинэ тогтолцоог батлуулаад, нэмэгдсэн цалингаас нэмэгдлүүдээ олгох түүхэн шийдвэрийг гаргалаа.

Цаашид бид багш нарын цалингийн асуудлыг ярихгүй. Яагаад гэхээр манай салбар өөрөө үр дүн гүйцэтгэлд суурилсан, хувьсах зардлын тогтолцоонд шилжсэн учир цаашид хувьсах зардлаа л нэмж авна.