Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Н.Учрал дизель түлшний асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн зах зээлийг савлуулж, дизель түлшний үнийг огцом өсгөж байгаа. Манай улс сарын өмнө дизель түлшийг 3200 төгрөгөөр авч байсан бол өнөөдөр 4400 төгрөгөөр авч байна. Ирэх сард 6400 төгрөгт хүрэх төлөвтэй байна. Иймээс Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авч, гаалийн татварын таван хувийг тэглэхээс эхлээд шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлж байгаа. Мөн салбарын сайд Г.Дамдиннямыг ОХУ, Казахстанд яаралтай хэлэлцээр хийхээр томилж явуулсан. Сайн үр дүн гарна гэж найдаж байгаа ч хамгийн муу нөхцөл байдалд ч бид бэлэн байх ёстой. Учир нь түлшний үнэ салбар бүрт хамааралтай асуудал болоод байна” хэмээн мэдэгдлээ.