НИТХ-ын ээлжит бус хурал ирэх Даваа гарагт зарлагджээ

НИТХ-ын ээлжит бус хурал ирэх Даваа гарагт зарлагджээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын ээлжит бус хуралдааныг ирэх даваа гараг /2026.04.27/-ийн 10:00 цагт хуралдуулахаар зарлагджээ.

Энэхүү хурлыг хуралдуулах шаардлагыг НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын санаачилгаар нийт 40 төлөөлөгч гарын үсэг зурж, НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн байдаг. Хуралдаанаар “Туулын хурдны зам” зэрэг томоохон төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлын эцсийн жагсаалт батлагдаагүй байгаа бөгөөд хурлаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх юм.