Эрчим хүчний сайд Б. Найдалаагаас цаг үеийн асуудлаар салбарын нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрбээр, Ерөнхий сайд эрчим хүчний салбарыг өр ширний асуудлаас гаргаж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах саналыг Ерөнхий сайд чиглэл өгсөн. Энэ бол үнэ нэмэх тухай биш, харин үнийг зохистой түвшинд тогтвортой байлгах тухай бодлого юм. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 17 000 хүний хөдөлмөрийг бага үнэлж байгаа тохиолдол бий. Учир нь энэ удаан хугацаанд тоохгүй хаяж, үйлдвэрийн өртгийг нь хүртэл өгөхгүй байгаа тул олон жилийн турш ужгирч явсаар өрийн асуудал үүссэн. Үүнтэй холбоотой тооцоог хийж байгаа, ойрын хугацаанд шийднэ. 2024 оны арваннэгдүгээр сард цахилгааны өртөг нэмсэн. Үр дүнд нь орлого 559.2 тэрбум төгрөг нэмэгдсэн. Энэ орлогын 229 тэрбум нь шинэ эх үүсвэрийн үнийн зөрүүнд, засвар үйлчилгээнд гэх мэт зарцуулсан хэмээн ярилаа.