Нийтийн хоолны газрууд “ажиллах цагаа сунгах хүсэлт”-ээ УОК-д гаргажээ

Нийтийн хоолны газрууд “ажиллах цагаа сунгах хүсэлт”-ээ УОК-д гаргажээ

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой Комиссын шийдвэрээр энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ресторан, кафе зэрэг нийтийн хоолны газрууд 22 цаг хүртэл ажиллах болсон. Тэгвэл нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нэгдэн ажиллах цагийн хуваариа 00:00 цаг болгон сунгах хүсэлтээ Улсын Онцгой Комисст хүргүүлж байгаа ажээ.