УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж яллагдагчаар татаад байгаа. Учир нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах парламентын хурлыг Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын хувиар хоёр өдөр удирдахдаа, "Үндсэн хууль зөрчсөн" гэдгийг Үндсэн хуулийн цэцээс тогтоосон гэж болно.
Иймээс МАН-ын дарга Н.Учрал "Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж, уг саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлнэ" гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл сүүлийн үед Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Х.Булгантуяа "хохирогчийн дүр"-д тоглох болсон байна. Тэрээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Олон улсын парламентын холбоо миний "кейс"-ийг хурал даргалсаныхаа төлөө эрүүгийн хатуу зүйл заалтаар шалгагдаж байгааг ноцтой зөрчил гэж харагдаж байна гээд анхааралдаа авсан" хэмээн ярих болжээ.