Явж байсан автомашинаас зургаан настай хүүхэд унаж нас баржээ

Явж байсан автомашинаас зургаан настай хүүхэд унаж нас баржээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтжээ. Үүнээс 4 нь хүүхэд байсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн өнгөрөгч ням гарагт орон нутагт автомашинаас хүүхэд унаж амиа алдсан харамсалтай осол гарчээ.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны 19:00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн нутаг дэвсгэрт шороон замд Hyundai Porter маркийн автомашинаас 6 настай, эрэгтэй хүүхэд унаж нас баржээ. Одоогоор ослын газар дээр үзлэг хийгдэж байгаа аж.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17.1 хувиар, Бүртгэгдсэн зам тээврийн осол 13.8 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 11.2 хувиар тус тус өсжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.