УИХ дахь АН-ын бүлгээс “Туулын хурдны зам” төслийг зогсоох шаардлагыг Н.Учралд хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгээс “Туулын хурдны зам” төслийг зогсоох шаардлагыг Н.Учралд хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Н.Учралд хандан “Туулын хурдны зам” төслийг зогсоох шаардлага хүргүүлжээ.

Тус бүлэг уг төслийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин эхлүүлсэн хэмээн үзэж, байгаль орчин болон эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг анхааруулсан байна. Мэдэгдэлд дурдсанаар, төслийн хэрэгжилт нь шаардлагатай судалгаа, үнэлгээ, хяналтын шат дамжлагыг хангалтгүй биелүүлсэн нөхцөлд эхэлсэн бөгөөд Туул голын ай сав, байгаль орчинд эрсдэл учруулж болзошгүй гэж үзжээ. Түүнчлэн төслийн зардал өссөн, эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол тодорхой бус байгаа нь анхаарал татаж буй аж.