О.Саранчулуун гишүүн УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ өргөн барина гэлээ

О.Саранчулуун гишүүн УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ өргөн барина гэлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Хуралдаанаас гарсан мэдээллийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх бичгийг УИХ-ын даргад өргөн барина хэмээлээ. 

Тэрбээр, УИХ-ын гишүүдийн иргэдтэй яаж харьцаж, тэдний мэдээллийг яаж авдаг, яаж хариу өгдөг гээд бүх процесс ёс зүйн тайлантай байх ёстой. Тиймээс УИХ-ын ёс зүйн дүрмийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ёс зүйн дүрмийг шинэчлэхийн тулд илүү олон судалгаа хийх хэрэгтэй. Гишүүддээ шаардлага тавьж, процессын шударга байдлыг шаардах хэрэгтэй байгаа юм. Захын Их сургуулийн оюутны холбоо ч ингэж ажиллахгүй шүү.

Парламентийн гишүүд бид ёс зүйн үйл ажиллагаагаа сайжруулна гэвэл хийж чадах л асуудал. Яагаад гэвэл энийг хийхийн тулд л Ёс зүйн дэд хороо байгуулагдсан. Ийм ёс зүйн дүрэм, практик, хуулийн зүйлүүдийг үндэслээд одоогийн Ёс зүйн дэд хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээн УИХ-ын даргад бичиг өргөн барьж байна.

Цаашид Монгол Улсын ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаар тодорхой хэлэлцэж, үр дүнтэй хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Энэ нь өөрөө парламентэд итгэх итгэл, олон нийтийн парламентын талаарх хандлагыг сайжруулна.