Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар Аймгийн ИТХ Аймгийн сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө байгуулсан. Тэгвэл Сумын ИТХ дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө Сумын сонгуулийн хороог байгуулна. Сумын сонгуулийн хороо тавдугаар сарын 7-оос өмнө хэсгийн хороог байгуулж, нийтэд мэдээлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулах аймаг, сумдыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Аймгийн ИТХ-ын сонгууль
- Дархан -Уул аймгийн Хонгор сум
- Дундговь аймгийн Дэрэн сум
- Өвөрхангай аймгийн Арвайхээр, Есөнзүйл, Төгрөг, Хайрхандулаан сум
- Төв аймгийн Баянхангай сум
- Увс аймгийн Бөхмөрөн, Улаангом сум
Сумын ИТХ-ын сонгууль
- Архангай аймгийн Чулуут, Эрдэнэбулган сум
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Ногооннуур сум
- Баянхонгор аймгийн Галуут сум
- Говь-Алтай аймгийн Алтай сум
- Дорноговь аймгийн Дэлгэрэх, Замын-Үүд сум
- Дундговь аймгийн Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр сум
- Завхан аймгийн Баянтэс, Тэс сум
- Өвөрхангай аймгийн Баянгол, Богд, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл сум
- Өмнөговь аймгийн Ханхонгор сум
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум
- Сэлэнгэ аймгийн Шаамар сум
- Төв аймгйин Аргалант, Батсүмбэр, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Сэргэлэн, Цээл сум
- Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Наранбулаг, Хяргас сум
- Ховд аймгийн Мөнххайрхан
- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Тариалан сум