Засгийн газрын 04 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П. Батбаатарыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилох шийдвэрийг гаргажээ.
П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд УИХ-ын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан аж.