Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд загасчилж байгаад осолджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд загасчилж байгаад осолджээ

Сэлэнгэ голд загасчилж байсан 60 настай иргэн живж осолджээ.

Тодруулбал,Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн, 60 настай, эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн  тухай дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 18:37 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 04.27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ