Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тэргүүлдэг МАН-ын “цөөнх” гэж нэрлэгддэг бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжээгүй байна

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тэргүүлдэг МАН-ын “цөөнх” гэж нэрлэгддэг бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжээгүй байна

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэв.

Санал хураалтад нийт 126 гишүүнээс 101 нь оролцож, 57 гишүүн дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэх шат руу шилжүүлэх шийдвэр гарлаа. Харин 43 гишүүн эсэргүүцсэн байна.

Дэмжээгүй санал өгсөн АН-ын гишүүд:

Л.Гантөмөр
Н.Алтанхуяг
С.Ганбаатар
Б.Жаргалан
Ч.Лодойсамбуу
Л.Мөнхбаясгалан
Х.Тэмүүжин
О.Цогтгэрэл
С.Цэнгүүн
Ө.Шижир
Г.Очирбат
Э.Одбаяр
С.Эрдэнэболд
зэрэг нэрс багтсан байна.

МАН-ын бүлгээс мөн тодорхой тооны гишүүд дэмжээгүй:

Д.Амарбаясгалан
А.Ариунзаяа
Х.Баасанжаргал
О.Батнайдал
Ж.Бат-Эрдэнэ
Э.Болормаа
Х.Булгантуяа
М.Ганхүлэг
Ц.Даваасүрэн
Ц.Идэрбат
М.Мандхай
Ч.Номин
Л.Оюун-Эрдэнэ
П.Сайнзориг
О.Саранчулуун
Б.Тулга
Д.Энхтүвшин
М.Энхцэцэг
Н.Алтаншагай
Б.Баярбаатар

Мөн УИХ дахь цөөнхийн суудалтай нам буюу:

  • Иргэний зориг ногоон намын Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара
  • ХҮН намын Л.Энхнасан, Б.Найдалаа, П.Наранбаяр, П.Ганзориг
  • Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, Ундраа зэрэг гишүүд мөн хуулийн төслийг дэмжээгүй санал өгсөн байна.

Энэхүү санал хураалтын дүнгээс ажиглахад хэд хэдэн зүйл харагдаж байна.

Нэгдүгээрт, дээрх нэрсээс ажиглавал МАН-ын цөөнх гэж нэрлэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 30 гишүүний 19 нь Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжээгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс бусад нь МАН-ын "цөөнх" гэж үзэж болно. Н.Учрал кабинетаа байгуулах үед тэд ил цагаан намын дотоод зөрчилтэй байгааг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, тэр маргаан үргэлжилж байгааг ч харж болохоор байна. Гэхдээ 30 биш, цөөхүүлээ болсон гэдгийг харж болно.

Хоёрдугаарт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай улс төрийн хувьд ойр гэгдэх Н.Номтойбаяр, А.Ундраа зэрэг гишүүдийн санал мөн эсэргүүцлийн талд орсон нь парламент дахь байр суурийн “шугам” зөвхөн намын харьяаллаар тайлбарлагдахгүй болж байгааг илтгэж байна.

Гуравдугаарт, Иргэний зориг ногоон намын зарим гишүүд мөн төслийг дэмжээгүй нь анхаарал татаж байна. Угтаа бол Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл өргөн барина хэмээн мэдэгдэж байсан юм. Товчхондоо, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг парламентын цөөнхийн бүлэг дэмжээгүй байна гэж үзэж болохоор байна.