Ираны дайны нөлөөтэй үед Хятадын эдийн засаг хүлээлтээс давж өсчээ

Ираны дайны нөлөөтэй үед Хятадын эдийн засаг хүлээлтээс давж өсчээ

Ираны дайнаас улмаас дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдсэн ч Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд хүлээлтээс давж өссөн талаар BBC агентлаг мэдээлжээ. Албан ёсны мэдээллээр БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөн нь шинжээчдийн таамагласан 4.8 хувиас өндөр үзүүлэлт болжээ.

Энэ өсөлт нь үйлдвэрлэл, экспортын сэргэлттэй холбоотой бөгөөд автомашин болон үйлдвэрлэлийн барааны экспорт голлон нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дотоодын хэрэглээ сул хэвээр байгаа нь эдийн засагт дарамт учруулсаар байгаа аж. Нөгөөтэй, Ойрхи Дорнодын мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, худалдаанд саад учруулж байгаа нь ирэх улирлуудад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна. Ялангуяа тээвэрлэлтийн тасалдал, түүхий эдийн үнийн өсөлт нь Хятадын экспортын өсөлтийг сааруулах магадлалтай гэж үзэж байгаа ажээ.

Үүнээс гадна АНУ-ын тарифын бодлого, дэлхийн худалдааны хурцадмал байдал нь Хятадын эдийн засагт гадаад орчны дарамтыг нэмэгдүүлж байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар, экспортын өсөлт нь худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах бөгөөд өндөр өсөлтийг удаан хадгалах нь хүндрэлтэй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: BBC